Бид өөрийгөө хөгжүүлнэ, ном уншина, сургуулиа төгсөнө, сургалтанд сууна гэдэг нь чадвараа сайжруулах мөн ч эдгээр нь ердөө өөрийн нүүр тулж чадах асуудлыг хэмжээг ихэсгэх тухай юм. Өнөөдрийн нийтлэлээр асуудалтай хэрхэн зөв mindset буюу сэтгэлгээтэйгээр нүүр тулах талаар бичье.
1. Хүн хоёр төрлийн өвдөлтийг мэдэрдэг.
Эхнийх нь physical pain буюу бодитоор биеэрээ мэдэрч буй өвдөлт. Хоёр дахь нь бодитоор мэдэрч буй өвдөлтөөсөө мэдэрч буй сэтгэл зүйн хийсвэр өвдөлт.
Буддизмаас иш татвал нум суманд оногдоход бид ганц л удаа оногддог бус хоёр удаа оногддог гэж үздэг. Эхнийх нь биеийн өвдөлт бол хоёр дахь нь бид тухайн өвдөлтийг хэрхэн харж, бодож байгаагаас үүддэг өвдөлт юм.
Сонирхолтой нь нум суманд оногдоод, биеийн өвдөлт арилсан ч гэсэн бид бодлын хийсвэр өвдөлтөөсөө салахгүйгээр явсаар л байдаг. Энэ нь явсаар өнгөрсөнд мэдэрсэн өвдөлтөөрөө өөрсдийгөө тодорхойлоход хүргэдэг хэмээн сэтгэл судлалд үздэг байх нь.
Гэхдээ бидэнд хоёр дахь төрлийн өвдөлтийг хянах хүч чадал бий. Бид хөлөө ширээний буланд зохихгүй байхаас тэр болгон сэргийлж чадахгүй, гэхдээ тухайн үед юу гэж бодохоо тохируулж чадна. Бид хайртай хүнээ алдахыг сэргийлж чадахгүй, гэхдээ тухайн үед өөрсдийн оюун ухаанаа хянаж чадна.
2. Тодорхой хэмжээний өвдөлт бидний өсөлтөнд чухал нөлөө үзүүлж байдаг.
Бид булчингаа хөгжүүлж, өөрийн хэмжээндээ тохирсон туухай өргөж, туухайныхаа хэмжээг явцын дунд нэмэгдүүлж, дасгал хийхгүй л бол булчин томордоггүй.
Эсрэгээрээ булчингаа томруулъя гээд 500 кг туухай анх удааа өргөхийг хичээвэл булчингийн цочрол үүсч, эмнэлэгт очиж, дахиж туухай өргөх тухай бодохыг ч хүсэхгүй байж магад.
Бүр эсрэгээрээ та зүгээр л буйдан дээрээ суугаад, юун туухай өргөх байвал таны булчин хэзээ ч томрохгүй. Тодорхой хэмжээний өвдөлт, ачаалал биднийг дэгтэй байлгаж, зөв замд нь барьж явдаг. Тэгэхээр бид өсөж хөгжье гэвэл өвдөлт, асуудлаас зугтах бус тодорхой хэмжээний өвдөлттэй найзлах хэрэгтэй юм.
Товчоор: Pain is inevitable. Suffering is optional.
3. Ингээд өнөөдрийн нийтлэлийн journaling буюу өөртөө эргэцүүлэх хэсэг рүү орж байна. Асуултууддаа хариулаад, комментоор хуваалцаарай.
- Тусламж хэрэгтэй байгаа таны амьдралд тулгарч буй тодорхой нэг асуудлыг бичээрэй.
- Энэ нь эхний төрлийн өвдөлт буюу биеийн бодит өвдөлт үү? Эсвэл бодол сэтгэхүйгээс үүсч буй хийсвэр өвдөлт үү?
- Тус асуудлыг шийдэх нь хэр гүйцэтгэж болмоор, хийж болмоор байна?
Өнөөдрийн пост-ийг зохиолч Марк Мэнсонгоос санаа аван бичсэн тул дараах файлыг ашиглан илүү нарийн санаануудыг аваарай.
Defining Resilience by Mark Manson
Comments
Post a Comment