Би өөрийн дуу хоолойгоо таних болов уу? Хайртай ээж, найз, дүү, багшийнхаа хоолойг таньдаг шиг өөрийнхөө хоолойг таних болов уу? Өөрөө өөртөө хамгийн хэрэгтэй үедээ би хоолойгоороо өөрийгөө олж чадах болов уу?
Хичнээн орилсон ч, зөвхөн би л мэддэг дурсамжуудаа хэлсэн ч би өөрийгөө танихгүй байвал яана. Хэтэрхий нийтлэг, тэгээд бусдын хоолойг өөртөө шингээсэн болохоор сонсохгүй өнгөрчихвөл яана.
Тэр үед намайг аврах нь миний хайртай хүмүүс л байна байх даа. Ээж минь л намайг арайхийж сонсож чадна байх. Хорвоо дээр ганц л хүн миний бяцхан дуу хоолойг таньж, олж ирж чадах байх. Ээж минь.
Comments
Post a Comment