Өөрөөрөө байна гэж ямар утгатай юм бол?
Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, зөвхөн сайн сайхан талаа бус өөрийнхөө "хүн" оршихуйг бүхлээр нь бусдад харуулахад бэлэн байхыг хэлэх болов уу.
Өөрөөрөө байснаар бид утга учиртай амьдралаа бүтээж чадна гэдэг тул заримдаа өөрөөрөө байж чадахгүй байгаа мэт санагддаг өдрүүддээ зориулж, өөрөөрөө байхыг practice хийх сануулгууд бичлээ.
Биеэ суллахыг усан сэлж эхлээд сурч эхэлсэн кк. |
Даалгавраа хийхээ хойшлуулаад, хичээлээ барьж авалгүй гар утсаа ширтэж өнгөрүүлэх нь түгээмэл. Гэхдээ яагаад хойшлуулаад байгаа юм бол? Яг энэ асуултыг ямар нэгэн зүйл хойшлуулаад байна гэж мэдэрч байгаа үедээ өөрөөсөө асуугаарай. Лекцээ сайн ойлгоогүй учраас даалгавар нь хүнд санагдаж байж магадгүй.
Хэрэв хариулт нь тухайн ажил хүнд мэт мэдрэгдэж л байгаа бол та өөртөө "Энэ даалгавар хүнд санагдаж байгаа болохоор би хойшлуулаад байгаа юм байна" гэж бичгээр, бодлоор, аяар амандаа хэлж хүлээн зөвшөөрөөрэй.
Дараа нь "Хүнд санагдаж байгаа бол би яаж үүнийг хөнгөн болгож болох вэ?" буюу гарц, шийдлүүдийг өөрөөсөө асуугаарай. Тархи тань танд дайнд бэлтгэж буй мэт олон хувилбарт төлөвлөгөө, анхны алхамыг гаргаж өгнө.
Дараагийн алхам нь тархины тань гаргаж өгсөн анхны алхамыг ердөө 20 минут л хийнэ гэж бодоод даалгавраа хийж эхлээрэй. Судалгаагаар аливаа зүйлийг эхлүүлэх нь тухайн ажлын хамгийн хүнд хэсэг бөгөөд эхний хэсгээ л давчихвал үлдсэн хэсэг нь идэвхжлийн энерги шиг инерцээрээ хийгддэг.
Химийн хичээлээс амьдралын ухаан сурсан олон жишээ бий, бий. |
3. Өөрөөрөө байх=Тулалдах бус наймаалцах
Миний хувьд мэдрэмжээ төдийлөн бусадтай хуваалцаад байдаггүй, дотроо хадгалаад л явдаг байв. Үүний үр дүнд overthinking буюу аливааг хэтрүүлж бодох, аливаа зүйлээс түгших нь ихэссэн болохыг анзаарсан.
Өнөөдөр та гомдсон мэдрэмж хэн нэгэн эсвэл ямар нэгэн үйл явдлаас авсан бол энэ мэдрэмжээр өөрийнхөө бие, оюун бодлыг дүүргэхгүйн тулд "хүлээн зөвшөөрөх"-тэй наймаалцаад үзээрэй.
"Би чамайг өнөөдөр ингэж хэлэхэд гомдсон мэдрэмж авсан. Харин одоо би өөрийгөө чөлөөлөхийн тулд чамайг уучилж байна."
"Шалгалт дөхсөн тул би сандарч байна. Гэхдээ энэ нь түр зуурынх, мөн өөрийгөө ахицтай байгаа гэж найдаж буй мэдрэмжийн минь илэрхийлэл тул сандрах "хүн" мэдрэмжээ би хүлээн зөвшөөрч байна."
Ийнхүү өөрөө өөртэйгөө эсвэл өөр хэн нэгэнтэй (тухайн хүн нь боломжтой үед) харилцан ярилцах нь өөрөөрөө байх, өөрийгөө хайрлах нэгэн хэлбэр юм. Тэмдэглэл хөтлөх, voice recording, эсвэл бичлэг хийх зэргээр наймалцаад байж дээ.
Наймалцахдаа эрсдэл, үүрэг, эрхээ хүлээн зөвшөөрч байж гарын үсэг зурдаг шиг мэдрэмжээ хүлээн зөвшөөрч байж тавьж явуулдаг. |
4. Өөрөөрөө байх=Инээх
Дунд ангид байхдаа ангийн найзынхаа онигоо ярьж байхыг сонсоод би тас тас инээв. Гэтэл хажуунаас өөр нэг найз минь "Хөөх, чи ингэж инээдэг байсан юм уу" гэж билээ. Би өөрийнхөө яаж инээснийг анзаарах манатай, "Биес минь сюрпризээр дүүрэн юм даа" гэсэн шиг санагдаж байна.
Тэр асуултын дараа л би өөрөөрөө инээх чинь ямар сайхан эрх чөлөө, аз жаргал вэ гэдгийг анзаарч эхэлсэн.
Тиймээс таныг хэн, юу чин сэтгэлээс тань инээмсэглүүлдэг, инээлгэдэг вэ? Та хийж, ярьж, хэнтэй хамт, хаана байхдаа хамгийн өөрөөрөө байгаа мэт мэдрэмж авдаг вэ?
Хамтдаа инээцгээе л дээ, хөгшөөн. |
5. Өөрөөрөө байх=Өөрийгөө хийж буй зүйлсдээ шингээх
Давж туулахад хэцүү байсан бэрхшээл, үхтлээ инээсэн мөчүүд, хэн нэгэнд тэврүүлсэн элгэмсэг мэдрэмж...
Энэ бүхэн хүнийг "хүн" болгож байдаг. Зүгээр нэг "Багийнхантайгаа шаргуу ажиллаад л амжилтад хүрчихсэн" гэдэг төгс түүхээс илүү "Багаараа ийм ийм саадуудтай учирсан, ингэж давсан, ингэж учраа олсон" үнэн түүхээс сурах зүйл их.
Учир нь эдгээр хэсгүүд уншигчдад танил, элгэмсэг, "хөрсөн дээрээ буусан" мэдрэмжүүд өгдөг тул илүү амтархан, урсгал ус мэт уншигдахад нөлөөлдөг. Being real, true is harder than being perfect.
Тиймээс өөрийнхөө дурсамж, онцлог шинжийг өөртөө л хадгалалгүйгээр, бусадтай харилцах харилцаа, академик боловсрол, бичвэр, бүтээл, үйлдэл бүрдээ шингээж байгаарай.
https://balancethroughthelens.com/tag/flaws/ |
6. Өөрөөрөө байх=Өөрөөрөө байх
Бусдын юу гэж боддогоос айгаад өөрөөрөө бус сонголт, шийдвэрүүд гаргаж байв уу? Гэтэл яг үнэндээ та л ирээдүйдээ тэдгээр сонголт, шийдвэрийнхээ үрийг хураана гээд бод доо.
Гэтэл өөрийнхөө зөв гэж бодсон, таныг аз жаргалтай болгох байсан сонголтууд "алдагдсан боломж" болоод л дуусна.Бусдын юу гэж бодох нь тэдний л ухамсрын асуудал байдаг. Тантай огт хамаагүй буюу it has nothing to do with you.
Comments
Post a Comment