Амьдралыг Тэтгэгч Дадал #3: Унших

Унших дадал бол үнэхээр л амьдралыг тэтгэгч дадал билээ. Урт өдрийн төгсгөлд ширээний гэрлээ асаан, халуун цайгаа дэргэдээ тавин, аятайхан тухалж суугаад номоо уншина гэдэг миний хувьд өөрийгөө хайрлах хамгийн утга учиртай дадлуудын минь нэг. 

Ном хүний хамгийн сайн найз гэж үнэн үг шүү, тийм ээ? Сэтгэл санаа тавгүй байвал номоо уншихаар л сэргэчихдэг, сэтгэл аятай тухтай бол номоо уншаад бүр амгалан тайван болчихдог тийм л шидтэй найз минь.

Өнөөдөр та нартаа ном уншихын ач холбогдол болон би хэрхэн уншдаг талаараа бичвэр болгон хүргэе. 

1. Мэдлэг хүлээж авах болон аливааг дадал болгох тусам тархины нейронууд хоорондоо холбогдож, шинэ холбоосууд үүсч байдаг. Тэгэхээр ном унших бүр тархинд нэгэн ид шидтэй зүйл явагдаж байдаг нь тархиа шинэчилж, сэргэг болгох үйл явц юм. Энэ нь тархины наслалтыг удаашруулж, хүчирхэгжүүлдэг байх нь.

2. Би номын дэлгүүрт ном сонирхож явахдаа bestseller эсэхээс нь үл хамааран, бүх л төрлийн жанрыг сонирхох дуртай. Гэхдээ тодорхой нэг сэдвийн дагуу өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай бол priority өөрчлөгдөнө. 

Бусдын үнэлгээний дагуу заавал унших ном гэх мэт зүйлсийг ном сонгох эхний шалгуураа болгодоггүй. Би номыг, ном намайг хамгийн хэрэгтэй үед минь олж ирдэг гэж боддог.

Өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцан цаг хугацаа, эрч хүчээ зориулан ном бүтээнэ гэдэг их буянтай ажил. Үүнийг ухааран, тухайн номоос хэрэгтэй зүйл олж авъя гэсэн нүдтэйгээр уншвал ном бүхэн утга учиртай байдаг юм шүү.



Comments