Дасгал хөдөлгөөний ач холбогдлыг тоочоод тоочоод баршгүй. Гэхдээ намайг тогтмол дасгал хөдөлгөөн хийхэд тусалж байгаа баримтуудыг энэ дадлынхаа хүрээнд бичье гэж бодлоо. Дурдсан судалгаа, баримтуудаа доор хаанаас эш татсанаа оруулсан болохоор уншвал нэн сонирхолтой байна байх.
Бид нар яагаад дасгал хөдөлгөөнийг амьдралдаа дадал болгон хэвшүүлэх хэрэгтэй вэ?
1. Хүний төрөл зүйл болох Homo Erectus (1) 1.8 сая жилийн өмнө аюул тулгарахад гурван үйлдэл хийдэг байсан. Fight, Flight, or Freeze буюу тэмцэх, зугтах, эсвэл хөлдөх. Хөлдөх нь хүн маш анхаарал болгоомжтой байж, аюулын эсрэг хөдөлж ч чадахгүй байх, мөн ухаан алдах үйл явцыг хэлэх бол нөгөө хоёр үйл нь хоёулаа биеийн хөдөлгөөн шаардсан үйлдэл байна.
Харин одоо үед хүн төрөлхтөн хувьсахын хэрээр бидний асуудал, аюулууд хүртэл өөрчлөгдөж байна. Өдөр бүр амь насанд заналхийлсэн аварга амьтад таараад байхгүй ч ажилдаа хоцрох, шалгалтад бэлдэх, бусадтай санал зөрөлдөх гэх мэт асуудлуудад хүний бие амьтантай таарсан юм шиг л стрессддэг.
Homo Erectus амьтантай таарсан бол зугтах эсвэл тэмцэж өөрийн стресс үүсгэсэн даавраа дарж авдаг. Гэтэл бид хичнээн стрессдсэн ч минут тутам хөдөлгөөн хийдэггүй болохоор epinephrine (adrenaline), cortisol гэх стресс үүсгэгч даавруудаа дарж чаддаггүй. (2)
Тиймээс долоо хоногт 75-150 минутын cardio буюу зүрхийг ачааллуулах, цусны эргэлтийн тогтолцоог хурдасгах дасгалыг хийснээр стрессээс үүдэх өвлөлүүдээс урьдчилан сэргийлж байдаг байх нь. Сэтгэл гутрал, таргалалт, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөлүүд, мэдрэлийн ядаргаа гэх мэт. Нийт өвчлөлүүдийн 90% нь стресстэй холбогдолтой байдаг гэдгийг дараах судалгаанаас уншиж болно. (3)
2. Энэ долоо хоногоос эхлэн Mon Cardio-ийн 10 хоногийн challenge-д хамрагдсан нь анх удаа иогоос өөрөөр 60 минутыг workout хийж өнгөрүүлж байгаа минь билээ. Дунд нь завсарлаггүй эрчимтэй хөдөлгөөн хийж байгаа болохоор шантармаар үе гарж л байна.
Гэхдээ тэсвэр заагаад үргэлжлүүлээд явахад дасгал дууссаны дараа их догдолсон мэдрэмж авдаг. "Миний бие үүнээс ч илүү ачаалал даах чадвартай, хүчирхэг байх потенциал байна. Би хэдхэн метр гүйхдээ ядардаггүй болмоор байна." гэж бодоод л хийнэ. Таны бие тав тухын бүсээсээ гарч, дарамт мэдэрч байж л хөгждөг. Аззаяа эгчийн хэлдэгчлэн "Задарсан булчин л томордог." Өөрт тань өсөж хөгжих орон зай байгаа гэдэгт талархаад, тав тухгүй байдлыг уриалгахан хүлээж авдаг байгаарай. (Мэдээж маш хэцүү нөхцөл байдал тулгарч л байгаа, гэхдээ бүх зүйл түр зуурынх гэдгийг өөртөө сануулаарай.)
(1) https://www.livescience.com/humans-were-super-predators.html
(2) https://en.wikipedia.org/wiki/Fight-or-flight_response
(3) https://tinyurl.com/2p98zcp4
Mon Cardio https://www.facebook.com/moncardio
Бичвэрээ ийн өндөрлөе. Энэ хүртэл уншсан танд баярлалаа. Сэтгэгдэл үлдээгээрэй, холбоотой байцгаая.
Comments
Post a Comment