Challenge-д анх удаа зориг гарган, 10 хоногийн турш дадлын талаар өөрийн сурсан мэдсэн зүйлсээ та бүхэнтэй хуваалцах болсондоо маш их баяртай байна!
Энэ бичвэртээ хэрхэн сахилга баттай, төвлөрч ажиллах тухай өөрийн арга барилаас хуваалцъя.
Өдөр бүр өөрийн чухал зорилгодоо нийцэх үйлдэлд хамгийн багадаа 3-4 цагийг зарцуулж, deep work (Сахилга баттай, Төвлөрч Ажиллах) нь хийх нь амьдралын минь зайлшгүй хэвшил, дадал юм.
Жишээ нь таны жилийн зорилго IELTS-ийн шалгалт өгөх бол яагаад тус шалгалтыг өгч буй өөрийн одоогийн бодит байдлаа дүгнээд, ямар чадвар дээрээ юун дээр илүү алдаад байна гэдгээ анализ хийгээд, би эндээс хэрхэн ахиж болох вэ гэсэн жагсаалт гаргалаа гэж үзье.
Энд "Өдөр бүр 30 минут Англи хэл дээрх ном чанга дуугаар унших, цээж бичиг хийх, сургалт судлах, бүртгүүлэх, эсээ бичиж багшаар шалгуулах, listening practice 40 минут хийж, алдаагаа дүгнэх" гэх мэт хийх ёстой зүйлс гарч ирнэ.
(Энэ бичвэр маань зорилгоо тодорхойлох, түүнийгээ төлөвлөх талаар бичвэр биш дадлын талаар тул хэд хэдэн чухал шатыг алгасаад бичиж байгааг та бүхэн ойлгоорой.)
Ямарваа нэгэн зүйлд амжилт гаргах нь тууштай байдал, сахилга батаас хамаардаг гэдэг. Тиймээс нэг ч өдөр алгасалгүйгээр хийх ёстой зүйлээ ядаж 30 минут хүртэл хийх нь бидний зорилгодоо хүрэх үйл явцад маш чухал нөлөөтэй байдаг байх нь.
Үүнийгээ дадал мөрдөгчдөө оруулснаар өдөр бүр урамтай, бас байнгын сануулгатай байдаг. Ийн өөрийн оюун бодол, бие махбодийг тодорхой дэглэмд дасгаснаар урт хугацааны сахилга бат өөрөө "build" хийгддэг. Энэ бичвэртээ тус "Сахилга баттай, төвлөрч ажиллах" дадлыг маш, маш товчоор тайлбарлъя.
📌 Төвлөрөх хугацаа нь хүн бүрийн нөхцөл байдал, амьдралын үеээс шалтгаалан өөр өөр байх учраас 30 минут байсан ч хамаагүй өөрийн зорилгод нийцэх үйлдлийг өөрийнхөө төлөө хийдэг байх нь өөрийгөө хайрлаж, хүндлэж буй нэг хэлбэр билээ.
📌 Deep Work гэдэг нь ямар нэгэн зүйлд сатаарахгүйгээр, зөвхөн тухайн таск-даа төвлөрөн ажиллахыг хэлдэг. Flow буюу урсаж буй мэт, цаг хугацааг мартан, тухайн ажилдаа дурлаж ажиллах нь deep work-ийн үед бий болдог байна. Deep Work-ийг өдөр бүр дэглэм болгон, тодорхой хугацааны турш хийснээр flow үед орох давтамж ч нэмэгддэг байх нь.
📌Ганцаараа ажил, хичээлээ хийж байгаа тохиолдолд Focusmate (https://www.focusmate.com/dashboard) платформыг зөвлөж байна. Энэ нь дэлхийн өнцөг булан бүр дэх хүмүүсийг холбон, хамтдаа нүүр нүүрээ харан ажиллах боломжийг олгодог гайхалтай бүтээл юм.
50 болон 25 минутын турш цаг товлох ба session-ийн эхлэлд бие биедээ тухайн хугацааны турш юун дээр ажиллаж, юуг ахиулахыг зорьж буйгаа хэлнэ. Session-ийн төгсгөлд хэр үр дүнтэй байв, яаж сайжруулж болох вэ гэх мэтчилэн ярилцаж болдог. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн бичвэрт уншмаар байвал коммент үлдээгээрэй.
📌Харин deep work-оос бусад цагуудад non-cognitive working буюу оюун ухааныг ачааллаад байдаггүй ажлуудыг (Shallow Work)-ийг хийснээр таны сэтгэцийн эрүүл мэндэд ч эерэг нөлөөтэй.
📌 Multitasking буюу тархины ачаалал шаардсан олон таск-д зэрэг ажиллах нь үр дүнгүй. Учир нь энэ үед тархины энерги, төвлөрөл таск хооронд шилжиж, нэг зүйлдээ бүрэн анхаарлаа өгдөггүй. Тиймээс өөрийн хамгийн үр бүтээлтэй байдаг цагтаа deep work хийж, үр дүнтэй өнгөрүүлээрэй.
Би Essential Planner дээрээ долоо хоногт 3-4 дадал мөрддөг бөгөөд өчигдрөөс эхлэн Mon Cardio-ийн 10 хоногийн challenge-д нэгдсэнээ дадал мөрдөгчдөө оруулсан. Дараагийн бичвэртээ зөв хооллолт, дасгал хөдөлгөөний дадлын талаар оруулъя.
Бичвэрээ ийн өндөрлөе. Энэ хүртэл уншсан танд баярлалаа. Сэтгэгдэл үлдээгээрэй, холбоотой байцгаая.
Comments
Post a Comment