Амьдрал Аялал | Chemistry of Life

Амьдрал өөрөө аялал л юм байна.

Бүх зүйл үргэлж өөрчлөгдөж, цаг хугацаанд элэгдэж байдаг. Тиймээс би энэ дэлхийн тоосыг хөдөлгөөд л амьдралаа орхих бас нэгэн тоос юм байна.

Өчигдөрхөн хажууд минь байсан хүн өнөөдрийн дурсамж болоод үлдэх, өнөөдөрхөн инээгээд сууж байсан хүн маргаашийн хэн нэгний бодрол болоод л хийсэх аялагчид бид юм байна.

Тийм болохоор энэ богинохон амьдралдаа бие биеэ хайрлаж, чадах чинээгээрээ хамт өнгөрөөж байгаа хугацаандаа сайхан дурсамжийг бүтээлцэж, утга учиртай мэдрэмжүүдийг бие биедээ өгч, хангалуун аялаж байгаад буцъя.



Source: Internet

Бичвэрээ ийн өндөрлөе. Энэ хүртэл уншсан танд баярлалаа. Сэтгэгдэл үлдээгээрэй, холбоотой байцгаая.


Comments