Бусдаас Хамааралгүй Сэлэх, Бусдаас Тусламж Авч Сэлэх Ухаан

Усан сэлэлтийн 5 дахь хичээлдээ орохоос өмнө бие минь нэг л хүнд болоод, явмааргүй ч юм шиг санагдаад ирэв.

Гэхдээ эцсийг нь хүртэл явж, усанд бусдаас хамааралүй чөлөөтэй сэлэх зорилготой байсан тул хичээлдээ явлаа.

Тэр өдөр надаас салдаггүй олон давхар хамгаалалтуудаа тайлаад, нэгтэй нь үлдэв. Гартаа барьдаг тавцангаа ч орхиж, гарны хөдөлгөөн, амьсгалын дасгал сураад хөлний хөдөлгөөнтэйгөө нийцүүлэв. Анх удаа тэр өдөр багшаасаа "Болж байна, сайн байна" гэсэн үг сонсоод сэтгэл нэг л хөнгөрөөд ирсэн.

Өмнө нь бассейний нэгээс нөгөө тал руу явах хооронд их зүйл бодогдох "зав" гардаг байсан бол энэ удаа тэгж бодох ч завдалгүй нэгээс нөгөөд их хурдан хүрч, 100% хөдөлгөөндөө анхааран сэллээ.

Хүн урмаар ч тэжээгддэг, шүүжлэлээр ч өсдөг хүн аж. Гэхдээ бусдаас хамааралтай байж, тэднээс магтаал, шүүмжлэлийг хүлээх нь уяатай нохойтой л адил. 

Яг одоо надад аль нь хэрэгтэй байна гэдгийг өөрөөсөө асууж, дотоод хүнээ сонсож, түүнийхээ дагуу үйлдлийг авч сурах нь биднийг урагшлуулах хүч болдог. Just like a chemical catalyst.

Усанд бусдаас хамааралгүй ч сэлэх, бусдаас тусламж авч сэлэх нь ч суралцах чухал ухаан юм.

Плато багшийн энэ үгийг өөртөө сануулж байгаарай. Өөрийнхөө зоригийг бүү мохоогоорой.

Бичвэрээ ийн өндөрлөе. Энэ хүртэл уншсан танд баярлалаа. Сэтгэгдэл үлдээгээрэй, холбоотой байцгаая.

Comments